Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхэд 09.30 цагаас Н.Базаррагчаа нарын 22 хүүхдэд холбогдох шүүх хурал болно. Тэднийг Эрүүгийн хуулийн 126.3, 145.2, 147.2, 153.1, 261.1 гэсэн зүйл ангиар буруутгаж байгаа юм. Тэд 2009 оноос эхлэн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хулгай, дээрэм, хүчингийн хэрэг үйлдэн, мөн мөрдөн байцаалтын явцад оргон зайлж байжээ. Хохирогчдын тоо 29-д хүрсэн байна. Хуралд шүүгчээр Ш.Оюунтуул, улсын яллагчаар С.Энхбат нар оролцох аж. Шүүгдэгчид бүгдээрээ насанд хүрээгүй хүүхдүүд гэнэ.
Б.Чимэг