Монголын хамгийн том, толгой компани болох “Эрдэнэс МГЛ”-ын
захирлаар Я.Долгоржавыг томилох шийдвэрийг Засгийн газар баталжээ. Куба
улсад Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд байсан түүнийг өнгөрсөн оны 12
дугаар сард эргүүлэн татсан байна. Он гармагц маш нууц байдлаар, шинэ
албанд шуурхай томилсон нь энэ юм.

Монголын хамгийн том, толгой компани болох “Эрдэнэс МГЛ”-ын захирлаар Я.Долгоржавыг томилох шийдвэрийг Засгийн газар баталжээ. Куба улсад Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд байсан түүнийг өнгөрсөн оны 12 дугаар сард эргүүлэн татсан байна. Он гармагц маш нууц байдлаар, шинэ албанд шуурхай томилсон нь энэ юм. Я.Долгоржав нь элчин сайдаар ажиллахаасаа өмнө Н.Энхбаярыг ерөнхийлөгч байх үед улс төрийн бодлогын зөвлөхөөр нь ажиллаж байжээ. Засгийн газрын нэгдүгээр сарын таванд гаргасан шийдвэрээр Я.Долгоржав “Эрдэнэс Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой”-г удирддаг Монголын толгой компанийг тэргүүлэх юм. Гэхдээ одоогоор ажлаа хүлээж аваагүй байгаа аж.
Б.Ганбилэг
ganbileg@24tsag.mn