Өчигдөр Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах, гал унтраах 18 дугаар ангийн салаа, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах гал унтраах 34 дүгээр ангийн салаа тархалтын сургуулилт хийсэн байна.
Тодруулбал Баянгол дүүргийн тавдугаар хороо, Төмөр замын “Гурвалжин-44” ачиж, буулгах, тээвэрлэлт эрхэлсэн, механикжсан орон нутгийн ачааны цехэд тархалтын сургууль явуулж, тус байгууллагын 36 ажилчинг хамруулжээ. Мөн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Ерөнхий боловсролын 71 дүгээр дунд сургуулийн компьютерийн танхимд тархалтын сургуулийг явуулж, 15 багшийг хамруулсан байна.
Б.Чимэг