Дорноговь аймгийн ИТХ-аар хэлэлцсэн асуудлуудын нэг нь Засаг дарга
П.Ганхуягийг огцруулах тухай асуудал байлаа. Өмнө нь яг энэ асуудлыг
2-3 удаа оруулж байсан ч өнөөдрийг хүртэл дэмжигдээгүй юм. Аймгийн
засаг даргыг огцруулах шалтгааныг санал оруулагч С.Түмэнбаяр
тайлбарлажээ. Тэрбээр П.Ганхуяг нь Төрийн албан хаагчдыг томилох,
чөлөөлөх асуудалд ноцтой алдаа гаргасан.

Дорноговь аймгийн ИТХ-аар хэлэлцсэн асуудлуудын нэг нь Засаг дарга П.Ганхуягийг огцруулах тухай асуудал байлаа. Өмнө нь яг энэ асуудлыг хоёр удаа оруулж байсан ч өнөөдрийг хүртэл дэмжигдээгүй юм. Аймгийн засаг даргыг огцруулах шалтгааныг санал оруулагч С.Түмэнбаяр тайлбарлажээ. Тэрбээр П.Ганхуяг нь Төрийн албан хаагчдыг томилох, чөлөөлөх асуудалд ноцтой алдаа гаргасан. Мөн жижиг дунд үйлдвэрлэлийн хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулсан, БТСГ-ын даргыг томилохдоо хууль зөрчсөн зэргээр танилцуулсан байна. Гэвч даргыг огцруулж чадалгүй хуралдаан өндөрлөжээ. Учир нь уг хуралдааны үеэр бусад асуудлыг авч хэлэлцсэн хэрнээ, Засаг дарга П.Ганхуягийн талаарх асуудал яригдахгүй байсан аж. ИТХ-ын нийт гишүүдийн олонх нь АН-ын гишүүд байдаг учир асуудал хүрээгээ тэлж чаддаггүй гэнэ. Тус хурлын төлөөлөгч Н.Алдарбаяр “Аймгийн ардчилсан нам өөрөө ардчилалгүй юм байна, юм болгонд улс төрийн үүднээс ханддагаа боль. Үнэн чанартаа ЗДТГ ардчилсан намын л байр болж” гэж шүүмжилжээ.
Б.Ганбилэг
ganbileg@24tsag.mn