ОХУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам хөөмийчний ажлыг
хөдөлмөрийн мэргэжлийн хүнд, хортой нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн
жагсаалтад оруулав. Ингэснээр Тувагийн хөөмийчид мэргэжлээрээ 15 жил
ажилласан бол тэтгэвэр тогтоолгох эрхтэй болж байгаа юм. Тувад 1500
гаруй хөөмийчин байдаг бөгөөд тэдний ердөө 25-ыг нь дээд мэргэжлийнх гэж
үздэг.

ОХУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам хөөмийчний ажлыг хөдөлмөрийн мэргэжлийн хүнд, хортой нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтад оруулав. Ингэснээр Тувагийн хөөмийчид мэргэжлээрээ 15 жил ажилласан бол тэтгэвэр тогтоолгох эрхтэй болж байгаа юм. Тувад 1500 гаруй хөөмийчин байдаг бөгөөд тэдний ердөө 25-ыг нь дээд мэргэжлийнх гэж үздэг. Ерөнхийлөгч Д.Медведев өнгөрсөн гуравдугаар сард соёл урлагийн зүтгэлтнүүдтэй уулзсаныхаа дараа Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яаманд, хөөмийчний мэргэжлийг хүнд хортой нөхцөлд хамааруулах, улмаар хөөмийчдэд ердийн хугацаанаас өмнө тэтгэвэр тогтоодог болгохыг даалгасан юм.
Уг уулзалтад Тувагийн тэргүүн хөөмийчдийн нэг, ОХУ-ын гавъяат жүжигчин Конгар-оол Ондар оролцож Д.Медведевт хөөмийлж үзүүлсэн юм.