Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Херо”-гийнхон С.Зоригийн аллагын талаар бүрэн хэмжээний баримтат кино бэлтгэн гаргах гэж байна

2014-11-20
0
ЖИРГЭХ


0597a9d04637b94aoriginalУлс төрийн хүчнээс цагдаагийн даргыг томилж байгаа цагт С.Зоригийн аллага “цоожтой” хэвээр байх уу?

Ардчилалын анхдагчдын нэг С.Зориг агсан гэхээр л зарим хүмүүсийн цээж нь бугшиж, үлдсэн хүмүүсийн сэтгэл нь эмтэрдэг билээ. Тэгвэл энэ удаад бид С.Зориг агсаны хэргийн талаарх зарим зүйлсийг ард иргэддээ эргэн сануулахаар зориглов.

С.Зориг агсан зуурдаар нас бараад өдгөө 16 жил болчихжээ. Энэ хугацаанд түүний хэрэг шийдвэрлэгдэхгүй, сэжигтэн этгээдийг олж тогтоож ч чадахгүй өдий хүрлээ. Гэсэн хэдий ч  уг хэрэг олны анхаарлын төвд байсаар. Магадгүй цагдаагийн даргыг улс төрийн хүчин, нам эвслээс томилж байгаа цагт энэ хэрэг илрэхгүй байж ч болох юм. 

Мөн С.Зоригийн хэрэгт ач холбогдлоо өгч чадах нотлох баримтууд ч эхнээсээ устаж байгаа гэдэгт ард иргэд эргэлзэхгүй байгаа юм. Гэвч С.Зориг агсаны аминд хүрсэн этгээдийг нэг л өдөр олж, хэрэг явдлын цаад учир шалтгааныг   тогтооно гэдэгт ч олон нийт итгэсээр.  

Цаашлаад С.Зоригийн үхэлд хэн буруутай байж болохыг ч хүн бүр дор бүрнээ тунгаасаар.Таамагласан, сэжиглэсэн этгээдүүд байгаа ч хуулийнханд итгэж хүлээсээр. Ийм л байдалтайгаар цаг хугацаа өнгөрсөөр байгаа юм.

“Херо”-гийнхон С.Зоригийн аллагаар баримтат кино бүтээж байна

Тэгвэл “Монгол тулгатан” нэвтрүүлгээрээ алдаршаад буй “Херо” энтертайментийн хамт олон С.Зоригийн аллагын талаарх бүрэн хэмжээний баримтат киног үзэгчдэд хүргэхээр бэлтгэж байгаа гэнэ. Энэ талаар “Херо”-гийн Б.Баатар найруулагч өөрөө үг цухуйлгаж суух юм. Тэд киногоороо С.Зориг агсаны аллагын талаар харуулаад зогсохгүй С.Зориг гэж ямар хүн байсан талаар Монголын ард түмэнд эргэн сануулах аж. Тэд ажлаа зоригтойгоор аль хэдийнэ эхэлжээ. Гагцхүү хэзээ төгсгөлөө хийж, “ямар цаг хугацаа”-нд ард иргэдэд хүргэх нь л тодорхойгүй байгаа юм. Тэдний бүтээлээс олон зүйлийн учир тайлагдаж,  цоожтой хаалганы цаана буй далд зүйлс ч ил гаря магадгүй юм.  Чухамхүү  эл баримтат киног “төрөхгүй” байгаасай гэж хүсэгчид л  уран бүтээлчдэд ямар нэг саад хийж, утга санаанд нь өөрчлөлт оруулчихгүй бол кино бүтсэн даруйдаа олны хүртээл болох биз ээ. 

Хамгийн сүүлд С.Зоригийн талаар хэн юу гэв?

Сүүлийн үед зохион байгуулалттайгаар, урьдаас төлөвлөж С.Зоригийн талаар хөндөж байна. Ингэж хэлэхээр иргэн та магадгүй гайхшрах байх. Гэвч энэ бүхэн үнэн. “ТВ2” сувгийн бэлтгэн гаргадаг, сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн олноо хүргэдэг “Цензургүй яриа” нэвтрүүлгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэднэ. Тэгвэл энэ нэвтрүүлэг С.Зориг агсаны талаар гэндүүлсхийн хөндөөд байгааг та анзаарсан уу?. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Хотын дарга Э.Бат-Үүл нарыг зочноор урин оролцуулахдаа С.Зоригийг орхигдуулсангүй. Нэвтрүүлэгч асуултаа ч тавьж, тэд хариултаа ч хэлсэн.  

Х.Баттулга ба түүний нөхөд С.Зоригийн хэрэгт анхаарал хандуулж эхлэв үү?

Энэ бүхнээс харахад “Женко” Баттулгын “фракц” С.Зоригийн аллага, түүний түүхэн замнал, тайлагдашгүй бүхэн рүү шимтэн оржээ. Учир нь “Херо” энтертаймент, “Цензургүй яриа” зэргийн цаад эзэн нь Х.Баттулга. Түүний нөлөө, түүний удирдлага байгаа гэдгийг ч олон нийт харж байгаа. Тэгэхээр С.Зоригийн аллагын талаарх олон, олон асуултын хариуг Х.Баттулга олон нийтэд дэлгэхээр шийдсэн нь дээрх үйлдлүүдээс харагдаж байгаа юм. Х.Баттулга хийгээд түүний нөхөд аль хэдийнэ мориндоо морджээ. Гагцхүү хэр хурдан давхиж олон түмнийг баясгах вэ гэдэг хүмүүсийн анхаарлыг татаад байгаа юм. Мэдээж ард иргэдэд зохиомол зүйл хэрэггүй. Зөвхөн баримтанд тулгуурсан үнэн л чухал. Энэ бүхнийг “Херо”-гийнхон яаж гаргаж ирэх бол?. Магадгүй энэ баримтат кино нийгмийг донсолгочиж мэдэх юм.

С.Зоригийн хэргээс улбаалж амиа алдсан нөхдийг эргэн саная

Нэгэнт С.Зоригийн талаар  хөндөж байгаа хойно уг хэрэгт холбогдсон хүмүүс нэг, нэгээрээ хэрхэн амиа алдсан талаар энд сануулья. Магадгүй тэд аливаа хэргийн гэрч байх аминд ч аюултай гэдгийг Монголын ард түмэнд ойлгуулсан ч байж мэдэх юм. 

С.Зоригийн хэргээс хойш энэ хэргийн улмаас амиа алдсан байж магадгүй гэх хүн амины хэрэг нэлээдгүй байгаа. Эдгээр амиа алдагсад бүгдээрээ ямар нэг сэжмээр С.Зориг агсны хэрэгтэй холбогддог.  Олон нийтэд ил болсон тоймтой хэдээс нь дурьдвал:

1.    УИХ-ын гишүүн С.Эрдэнийн эхнэр 4 давхраас унаж нас барсан. Энэ эмэгтэй С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэж шоронд сар гаран суугаад гарсан гэдэг. Амиа хорлох үйлдэл байв уу, гэрчийг устгагсад түүнийг түлхэв үү? 

2.    Хэргийн газар анх очиж талийгаачийн эхнэр Д.Булганаас байцаалт авч, үзлэг хийсэн цагдаагийн хошууч усанд унаж нас барсан.  Хэргийг осол гэж үзээд хаасан.

3.    Алуурчид хэргээ гүйцэлдүүлээд гэрээс нь гараад шатаар уруудан гүйж байхыг харсан хоёр залуугийн нэг болох Б хэмээх залуу нас барсан. Түүнийг тамлаж алсан гэдгийг эх сурвалжууд хэлдэг.

4.    Орцны өмнө хоёр алуурчныг гарч ирэхэд нэгийг нь таниад “Болдоо” хэмээн нэрээр нь дуудсан нэгэн буюу “маш чухал гэрч” учир битүүлгээр сураг алдарсан. 

5.    Дээрхи мэдээллийн мөрөөр Болд гэдэг хүнийг эрэн сурвалжилсаар олоход өнөөх нь цагдаагийн ахмад цолтой нэгэн байсан бөгөөд Дарханд хэдийнэ хөлдөж үхсэн байсан гэдэг. Ингээд цогцосыг шарилаас нь ухан гаргаж шүүх эмнэлгийн үзлэгт оруулахад хөлдөж биш гадны нөлөөтэй нас барсан болох нь тогтоогдсон. 

6.    Дарханы цагдаагийн ахмад бусдад хэрцгийгээр алагдсан. Энэ хүн С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байсан.

7.    Хоёр алуурчныг харсан, бас тээвэрлэсэн байж болох  таксины жолооч мөн сураг алдарсан. 

8.    Хэргийг хянаж байсан прокурор Дарийжав учир битүүлэг шалтгааны улмаас амиа алдсан. 

Энэ мэтчилэн учир битүүлэг үхлүүд ар араасаа цуварсаар лавтай 17 хүрсэн гэдгийг тагнуулын эх сурвалж тухайн үед өгүүлж байсныг сошиал ертөнцөд дэлгэжээ. 


0
ЖИРГЭХ
Санал болгох
Багц 24: МУ-ын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдэж, улс төр томилгоогоор “амьсгалав”
Байр суурь: Уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлэв
Багц 24: Амиа алдсан иргэдийн тоо 10 боллоо
Багц 24: У.Хүрэлсүхийн кабинетынхан тодорч, Г.Дэнзэнгийн хэрэг дэнслэгдэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    5 цаг 25 мин
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    5 цаг 53 мин
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    8 цаг 51 мин
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    8 цаг 55 мин
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    10 цаг 41 мин
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    10 цаг 56 мин
  • Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
    11 цаг 8 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ
    11 цаг 13 мин
  • Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлээр хамтын ажиллагааны санал солилцов
    11 цаг 17 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо
    11 цаг 24 мин
  • “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
    11 цаг 29 мин
  • БГД-ийн ерөнхий боловсролын 10 сургуулийн ахлах ангийн 500 гаруй сурагч Зэвсэгт хүчний 311-р ангийн үйл ажиллагаатай танилцлаа
    11 цаг 39 мин
  • Танилц: 105 м² талбайд цөлжилтөөс сэргийлж буй төсөл
    11 цаг 43 мин
  • Баянгол дүүргийн шилдэг татвар төлөгч ААНБ, иргэнийг шалгарууллаа
    11 цаг 48 мин
  • Их Британид Хятадын талд Хонконгийн ардчиллыг дэмжигч идэвхтнүүдийг тагнаж байсан хоёр этгээдэд ял онооно
    13 цаг 17 мин
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
    13 цаг 54 мин
  • Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа
    14 цаг 12 мин
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
    15 цаг 0 мин
  • Дэлхийн “Хүмүүнлэгийн өдөр” тохиож байна
    16 цаг 3 мин
  • Орон сууц нийтийн аж ахуйн салбарын урлагийн их наадамд УСУГ тэргүүн байр эзэлж шилжин явах цомын эзэд боллоо
    16 цаг 25 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Душанбе их дуулга: Өнөөдөр зодоглох Монгол 5 жүдоч
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК