Өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт аав хүү хоёр угаартаж амиа алджээ. Тодруулбал, тус дүүргийн 25 дугаар хороонд оршин суугч 47 настай эрэгтэй Г, арван настай хүү О-гийн хамтаар гэртээ биедээ ил харагдах гэмтэл шархгүй, угаартсан байдалтай нас барсан байна. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.
Б.Чимэг