Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхэд 09.30 цагаас Н.Базаррагчаа нарын 22 хүүхдэд холбогдох шүүх хурал эхэллээ. Гэвч өмгөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар энэ сарын 31-нийг хүртэл хойшлуулсан байна. Тэднийг Эрүүгийн хуулийн 126.3, 145.2, 147.2, 153.1, 261.1 гэсэн зүйл ангиар буруутгаж байгаа юм. Тэд 2009 оноос эхлэн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хулгай, дээрэм, хүчингийн хэрэг үйлдсэн бөгөөд мөрдөн байцаалтын явцад оргон зайлж байжээ. Хохирогчдын тоо 29-д хүрсэн байна. Хуралд шүүгчээр Ш.Оюунтуул, улсын яллагчаар С.Энхбат нар оролцов. Шүүгдэгчид бүгдээрээ насанд хүрээгүй хүүхдүүд гэнэ.
Б.Чимэг