Өвөр Монголын зүүн хойд нутгийн Хөлөнбуйр аймагт сүүлийн хэд хоногт хүйтний эрч эрс чангарав. 10-11-ний шөнө Гэгээн гол, Эргүн хотуудад -45 градус хүрсэн бол маргааш нь даруй
-46.8 градус болжээ. Хүйтнээс болж 11-ний өглөө Гэгээн гол хотод өтгөн манан бууж, гудамжинд үзэгдэх орчин нэлээд хэмжээгээр хязгаарлагдсан байна.

Хөлөнбуйр нь 263,953 км² газар нутагтай, Хайлаар хэмээх нэг дүүрэг, Манжуур, Гэгээн гол зэрэг таван хот, Шинэ Барга, Хуучин Барга зэрэг долоон хошуутай бөгөөд гурван сая орчим хүнтэй. Хөлөнбуйрын тал хээр, Их Хянганы нуруу, Далай нуур зэргийг багтаасан өргөн уудам энэ нутагт өнөөдөр уугуул үндэстэн нь болох монголчууд нийт хүн амынх нь найман хувийг (200 гаруй мянга) эзэлж байна.