Сагсан бөмбөгийн залуучуудын Азийн
аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээн манай улсад ирэх зургадугаар сарын
25-наас долдугаар сарын 7-нд болно. Тус тэмцээнд таван бүсээс шалгарсан 16 орны
баг өрсөлдөх юм. Уг 16 багийн долоо нь тодроод байгаа юм. Зохион байгуулагч орны
хувьд Монголын шигшээ баг хамгийн түрүүнд эрхээ авсан бол өнгөрсөн жилийн
аварга БНХАУ, БНСУ, Йемен, Тайвань, Иран, Филиппиний шигшээ багууд ирэх
зургадугаар сард манай улсад ирэх гэнэ. Тэмцээнд амжилттай оролцсон багууд
сагсан бөмбөгийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Ази тивийг
төлөөлөн оролцох юм.