Засгийн газрын ээлжит бус чуулган 12 цагаас эхэлж байна. Энэ хурлаар араасаа олон асуудал дагуулсан шатахууны үнэ нэмэгдэхэд нөлөөлсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцох юм байна. Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан намаа дагаад ажлаа өгөх нь нэгэнт тодорхой болсон. Тиймээс Газрын газар тосны газрын дарга Ч.Амарсайханд хариуцлага тооцох тухай ярих юм байна. Харин Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг ажлаас нь чөлөөлөх эсэхийг УИХ шийдэх аж. Өнөөдрийн Засгийн газрын хурлаар Улсын сайн малчдын тухай дүрэмд өөрчлөлт оруулах тухай мөн хэлэлцэх юм байна.