БН Буриад улсын Эдийн засгийн яам тус улсын хүн амын сүүлийн
тооллогын дүнг мэдээлэв. Үүний өмнөх буюу 2002 оны тооллогын дүнтэй
харьцуулбал Буриадын хүн ам өнгөрсөн хугацаанд буурч 972021 болжээ. Тус
улсад 2007 он хүртэл хүн амын тоо буурч байгаад, 2008 оноос өсч эхэлжээ.

БН Буриад улсын Эдийн засгийн яам тус улсын хүн амын сүүлийн тооллогын дүнг мэдээлэв. Үүний өмнөх буюу 2002 оны тооллогын дүнтэй харьцуулбал Буриадын хүн ам өнгөрсөн хугацаанд буурч 972021 болжээ. Тус улсад 2007 он хүртэл хүн амын тоо буурч байгаад, 2008 оноос өсч эхэлжээ. Нийт хүн амын 58% нь хот, 42% нь хөдөөд амьдарч байна. Насны хувьд, хөдөлмөрийн наснаас доош 21.2%, хөдөлмөрийн насны 62.1%, үүнээс дээрх хүмүүс нь 16.7% болж байгаа аж. Дээд боловсролтой хүмүүсийн тоо өссөн үзүүлэлттэй гарчээ. Үндэстний хувьд, Буриадын хүн амын дийлэнх хэсгийг оросууд эзэлсэн хэвээр байна. Энд 630.8 мянган орос хүн оршин сууж байгаа нь нийт хүн амын 66.1% бол буриад үндэстэн 286.8 мянга тоологдож, 30 хувийг эзэлжээ. Мөн орос, буриад бус үндэстнүүд 3.9% болсон байна.
Сэтгэгдэл (1)