Өнгөрсөн 24 цагт манай сайт уншигчдынхаа дунд “Ардчилсан нам сөрөг хүчин
болж байгаа нь нийгэмд дэвшил авчирч чадах уу?” гэсэн санал асуулга
явууллаа.

Өнгөрсөн 24 цагт манай сайт уншигчдынхаа дунд “Ардчилсан нам сөрөг хүчин болж байгаа нь нийгэмд дэвшил авчирч чадах уу?” гэсэн санал асуулга явууллаа. Энэ асуулгын дүнд хамгийн олон хүн буюу 48,8 хувь нь “чадахгүй” гэж үзэл бодлоо илэрхийлжээ. Манай санал асуулгад нийт 759 хүн оролцсоноос 369 нь дээрх хариултыг бөглөсөн байна. Харин 42,9 хувь нь буюу 327 хэрэглэгч “чадна” гэсэн хариулт өгчээ. Үлдсэн 63 хэрэглэгч нь “мэдэхгүй, надад хамаагүй” гэсэн байв. Энэ асуулгын дүнгээс харахад иргэдийн ихэнхи нь АН хамтарсан Засгийн газраас гарсан ч сонгуулийн үеэр болон дараа нийгэмд олигтой дэвшил гарахгүй гэж үзэж байна. Хэдийгээр АН-ын сөрөг хүчин болсны үр дүн гараагүй байхад дүгнэж байгаа ч иргэдийн санал, үзэл хандлага чухал билээ. www.24tsag.mn сайт санал асуулгын талбартаа АН-ын ҮЗХ-ны хурал даар МоАХ-ын тэргүүн Х.Баттулгын дэлгэсэн нэгэн баримтын талаар таны санал, бодлыг асууж байна. Засгийн газар “Энержи ресурс”-тай 70 жилийн хугацаатай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулбал энэ "ариун явдал" мөн үү?