Уг хэрэг Баянгол дүүрэгт гарчээ. Тус дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Э-г тус дүүргийн аравдугаар хорооны “Сайхан” төвийн баруун талд явж байхад нь бараан өнгийн хувцастай, 170-180 см өндөртэй, 20-24 насны үл таних хоёр залуу араас нь боож унагасан байна. Улмаар зүүн гуянд нь хоёр удаа хутгалж гэмтээгээд, “Шарп” маркийн утас, мөнгөн гинж, бөгж, хэтэвчтэй мөнгө, жолоо болон иргэний үнэмлэх зэргийг нь дээрэмдсээд зугтсан байжээ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.Чимэг