УИХ-ын
гишүүн Х.Тэмүүжиний санаачилсан сонирхлын зөрчлийн тухай хуулийг
өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэж УИХ-ын чуулганд оруулахаар боллоо.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний санаачилсан сонирхлын зөрчлийн тухай хуулийг өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэж УИХ-ын чуулганд оруулахаар боллоо. Гэсэн ч төрийн албан хаагчдын хувийн ашиг сонирхол, ажил албаны заагийг гаргаж өгсөн энэ хууль сонгуулиас өмнө хэрэгжих боломжгүй болов. Учир нь хамгийн ойр нь энэ сарын 20-нд батлагдах боломжтой байгаа ч хүмүүс сонирхлын зөрчлийн мэдүүлэг болон уг хуулийн талаар хангалттай мэдээлэл байхгүй тул УИХ-ын сонгуулийн дараа буюу долоо дугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжүүлж эхлэхээр болсон байна. Х.Тэмүүжин гишүүний санаачлаад хоёр жил гаран болж буй уг хуулийг нөгөөдөр буюу пүрэв гарагт УИХ-ын чуулганаар батална. Үүний зэрэгцээ Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хуулиудын холбогдох заалтуудад өөрчлөлт оруулах юм.
Б.Баяр