ҮДБЭЧ-ын дэргэдэх
Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрлын 50 жилийн ой энэ онд тохиож байгаа
билээ. ҮДБЭЧ-ын уран бүтээлчид ойдоо зориулж цуврал арга хэмжээнүүдийг жилийн
туршид зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал бүх үндэстэн ястны дуу хуураас
дээжилсэн “Нүүдэлчин аялгуу” тоглолтыг энэ сарын 20-ноос тоглож, залгуулаад
сонгодог урлаг, рок поп, нийтийн дуу болон ардын урлагтай үндэсний хөгжмийн их
найрал хэрхэн хоршдогийг харуулах цуврал тоглолт хийх юм байна. Мөн ирэх намар
Хүннү, Сүннүгийн үеэс өнөө хүртэлх монголчуудын дуу, хуурын хөгжил хувьсалыг
харуулсан “Салхины дууль” тоглолтыг тавихаар болжээ. Үүнээс гадна монгол төрийн
үндэсний хөгжмийн их найрлын түүхийг харуулсан ном, баримтат кино бүтээх юм
байна. Чингис хааны байгуулсан Их Монгол төрт ёсны нарийн дэг жаяг, хүндэт
гэлийн ёслолтой болж төрийн их хуурч Аргасун зэрэг хөгжимчин, дуучныг төрийн
ёслолд оролцуулдаг болсноор төрийн их найрлын үндэс суурь тавигдсан гэх бий. Харин
орчин үеийн үндэсний хөгжмийн их найрлын түүхийг үндэсний найрал хөгжмийн анхны
бүрэн хэмжээний тоглолт тавьсан 1962 оноос тоолдог.
Т.Хулан
Сэтгэгдэл (3)