Хүмүүсийн ээжтэйгээ хамт авахуулсан хамгийн сайхан зургуудаар “1000 ээжийн захиас” номыг гаргахаар болжээ. Бас хэзээ ч мартагдахааргүй, сэтгэлд тодхон үлдсэн зэмлэл ,ухаарал, уярлын, урмын сайхан үгсийг хамт илгээгээрэй. Тэгвэл энэ бүхэн “1000 ээжийн захиас” номын хуудаснаа мөнхрөх боломжтой юм байна. Ингэхийн тулд та нандигнан дурсагдах захиас, түүх өгүүлэх гэрэл зургийнхаа хамт гуравдугаар сар хүртэл info@mandukhai-khatan.mn рүү илгээхэд л болох юм байна. Ингээд “1000 ээжийн захиас” номонд таны эхийн зураг, захиас хэвлэгдэн гарч, мөн компанийн цахим хуудсанд нийтлэгдэх юм байна.