2012 оны 1 дүгээр сард Буриадын “Буриад-Монгол ном" хэвлэлийн газраас “Лодон багшийн дэвтэрхээ” номыг Улаан-Үдэд хэвлэн гаргасан байна. Энэхүү номыг Буриадын нэрт соён гэгээрүүлэгч Лодон Линховойны өнгөрсөн жил тохиосон түүний 110 жилийн ойд зориулсан бөгөөд шилдэг бүтээлүүдийг нь эмхэтгэн оруулсан байна.

2012 оны 1 дүгээр сард Буриадын “Буриад-Монгол ном" хэвлэлийн газраас “Лодон багшийн дэвтэрхээ” номыг Улаан-Үдэд хэвлэн гаргасан байна. Энэхүү номыг Буриадын нэрт соён гэгээрүүлэгч Лодон Линховойны өнгөрсөн жил тохиосон түүний 110 жилийн ойд зориулсан бөгөөд шилдэг бүтээлүүдийг нь эмхэтгэн оруулсан байна. Энэ номонд түүний ховордсон бүтээлүүдийг архивийн материалаар баяжуулан оруулсан бөгөөд мөн тус номонд угсаатны өвөрмөц байдлаа алдаж байгаа орчин үеийн буриадуудын анхаарлыг татах үүднээс хүүхдэд зориулсан олон өгүүлэл, нийтлэлүүдийг нь оруулжээ. Номын баярын нээлтийг ирэх 2 дугаар сарын дундуур Буриад улсын Оронгой тосгонд хийхээр болжээ.
Б.Ням