С.Бямбацогт гишүүн АН-ын ҮЗХ-ны хуралд түр ороод гарсныхаа төлөө нэлээд
гоочлуулсан. Тэрбээр АН-ын сайд нарыг чөлөөлөх талаар УИХ-ын чуулганаар
хэлэлцэх үеэр Н.Алтанхуяг даргаас хариуд нь ам асуув.

С.Бямбацогт гишүүн АН-ын ҮЗХ-ны хуралд түр ороод гарсныхаа төлөө нэлээд гоочлуулсан. Тэрбээр АН-ын сайд нарыг чөлөөлөх талаар УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр Н.Алтанхуяг даргаас хариуд нь ам асуув. С.Бямбацогт гишүүн “Анх Засгийн газар байгуулагдаж байхад хөөсөн ч гарахгүй гэж та хариулж байсан. ҮЗХ-ны хурал дээр асуух гээд чадаагүй. Одоо асууя. Яагаад гэв гэнэт гарахаар болчихов оо? Бид та нарыг хөөгөөгүй шүү” гэв. Хариуд нь АН-ын дарга “Наалдан падаар наачихсан юм шиг байна гэж байхгүй ээ. Хамтраад олон зүйл хийсэн. Нэгнийгээ гоочлоод байх зүйлгүй” хэмээн уурсав. Засгийн газраас гарах гэж байгааг нь МАН-ын гишүүд дараалан асууж байгаа тул тэрбээр ихэд ундууцаж байна.