Үнийн хөөрөгдлийг зогсоох, шатахууны үнийг бууруулахаар Засгийн газрын ордны гадаа жагсаад байсан жагсаал цуглаан албан ёсоор тарж буйг МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар 17.00 цагийн үед мэдэгдлээ.

Үнийн хөөрөгдлийг зогсоох, шатахууны үнийг бууруулахаар Засгийн газрын ордны гадаа жагсаад байсан жагсаал цуглаан албан ёсоор тарж буйг МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар 17.00 цагийн үед мэдэгдлээ. Хэдийгээр МҮЭХ-ноос тавьсан шаардлагын хариуг өнөөдөртөө багтааж өгөхгүй бол Төрийн ордноос хэнийг ч гаргахгүй байхаар шийдсэн хэмээсэн ч Засгийн газар тэдний тавьсан шаардлагыг өнөөдөртөө багтаан хэлэлцэнэ гэсэн учир ийнхүү тарсан байна. Харин шаардлагын хариуг ирүүлэхгүй бол ирэх даваа гаригт дахин жагсаал цуглаан хийж дараагийн шатны арга хэмжээг авах болно гэж мэдэгдэв.
Б.Чимэг