Өнгөрсөн долоо хоногт дотоод зах зээл дээр буурч байсан Таван толгойн
хувьцааны үнэ өссөн сайн мэдээ байна. Монголын хөрөнгийн бирж дээр
өнгөрсөн долоо хоногт Таван толгой /4.2%/, АПУ /2.6%/, Монголиа
Девелопмент Ресорсес /5.4%/, Монгол Шилтгээн /5.0%/, зэрэг ХК-ийн үнэт
цаасны ханш өсчээ.

Өнгөрсөн долоо хоногт дотоод зах зээл дээр буурч байсан Таван толгойн хувьцааны үнэ өссөн сайн мэдээ байна. Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт Таван толгой /4.2%/, АПУ /2.6%/, Монголиа Девелопмент Ресорсес /5.4%/, Монгол Шилтгээн /5.0%/, зэрэг ХК-ийн үнэт цаасны ханш өсчээ. Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Өндөрхаан /100.6%/, Цагаан толгой /100.5%/, Монасар /74.3%/, ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Монгол Савхи /23.5%/, Баяналдар /20.4%/, Адуунчулуун /20.0%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна. Мөн тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Женко тур бюро /1.5 сая ширхэг/, Гермес центр /207.1 мянган ширхэг/, Ремикон /196.5 мянган ширхэг/ компанийн үнэт цаас багтжээ. Үнийн дүнгээр Шивээ Овоо /2.7 тэрбум төгрөг/, Тавантолгой /162.5 сая төгрөг/, Женко тур бюро /136.7 сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжигдсан байна.
Монголын хөрөнгийн биржийн мэдээлж байгаагаар нийт 80 үнэт цаас арилжигдсанаас 32 үнэт цаасны ханш өсч, 39 үнэт цаасны ханш буурч, 9 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Зах зээлийн нийт үнэлгээ 27.0 тэрбум төгрөгөөр буюу 1.3%-иар буурч, 1 их наяд 999.3 тэрбум төгрөг болсон байна.