Засгийн газар, ерөнхийлөгч Башар Ал-Асадыг эсэргүүцсэн Сирийн амиа алдсан иргэдийн тоо 6000 гаруй болжээ. Том хотуудад жагсагчид болон цэргүүдийн хооронд ширүүн мөргөлдөөн болж байгаа тул АНУ тус улсын Засгийн газраас ЭСЯ-ыг хамгаалж, аюулгүй байдлыг хангах нэмэлт хүч хүссэн ч хариу өгөөгүй. Тиймээс өчигдөр буюу баасан гарагт Б.Обама Сирийн нийслэл Дамаскт байрладаг ЭСЯ-аа хаахаар болжээ. Сирид АНУ-ыг төлөөлөн сууж байсан элчин сайд Роберт Фордын сууж явсан машинд өнгөрсөн сард халдсан. Роберт Форд нь Сирийн Засгийн газрын үйл ажиллагааг буруушааж, жагсагчдыг дэмжиж байсан. АНУ-ын элчин сайдын яамны ихэнхи ажилчид аюулгүй байдлаа бодолцон гэртээ харьсан тул цөөхөн ажилтан үлдээд байсан юм.
Араб лигийн ажиглагчид Сирид очсоноос хойш 506 энгийн иргэн амиа алдаад байгаа бөгөөд үймээн намжих төлөвгүй, үргэлжилсээр байна.

Араб лигийн ажиглагчид Сирид очсоноос хойш 506 энгийн иргэн амиа алдаад байгаа бөгөөд үймээн намжих төлөвгүй, үргэлжилсээр байна.
