Өчигдөр орой Дархан-Уул аймгийн оршин суугчийн гэрт "Дашваанжил" компанийн газ дэлбэрчээ.

Өчигдөр орой Дархан-Уул аймгийн оршин суугчийн гэрт "Дашваанжил" компанийн газ дэлбэрчээ. Дархан-Уул аймгийн 12-р багийн шинэ хорооллын 14-р байрны долоон давхрын айлд 5 литрийн баллонтой газ дэлбэрсэн аж. Хоёр эмэгтэй, нэг эрэгтэй дэлбэрэлтэнд өртсөн бөгөөд нэг нь одоогоор сэхээнд байгаа гэж эх сурвалж мэдээллээ. Тус аймгийн Онцгой байдлын албаныхан ойр хавийн оршин суугчдийг нүүлгэн одоогоор 15-р сургууль болон 22-р цэцэрлэгт байрлуулжээ. Онцгой байдлын албаныхан дэлбэрэлтийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.