Өнгөрсөн пүрэв гарагт Говьсүмбэр аймгийн засаг дарга Ж.Баянмөнхийг АТГ-ынхан баривчилж, цагдан хорих төвд саатуулж байна. Түүний орлогч Отгонжаргалаас тодруулахад “Үнэн. Гэхдээ нарийн учир шалтгааныг нь бид нарт хэлдэггүй шүү дээ” гэв.

Өнгөрсөн пүрэв гарагт Говьсүмбэр аймгийн засаг дарга Ж.Баянмөнхийг АТГ-ынхан баривчилж, цагдан хорих төвд саатуулж байна. Түүнийг өвөрмонгол найз Түмэнбаяртаа “Илчлэг шивээ” үйлдвэрийн газрыг өгөхөөр доод албан тушаалтнууддаа тулгасан хэмээн шалгаж АТГ-аас шалгаж эхэлсэн. Энэ үйлдвэр нь Шивээговь сумын нутагт байдаг орон нутгийн төрийн өмчит үйлдвэрийн газар юм. Тиймээс нутгийн иргэд болон доод албан тушаалтнууд нь тус аймагт гурав дахь удаагаа улиран сонгогдож байгаа Ж.Баянмөнх даргыг шалгаж өгөхийг хүссэн байна. Мөн аймгийн “Боржигон” чуулгын уран бүтээлчдийг “Зөвхөн МАН-ын үйл ажиллагаанд оролц, үгүй бол төсөв мөнгө гаргаж чадахгүй шүү” хэмээн тулгадаг тухай мэдээлэл өмнө нь хэвлэлээр гарч байсан. Ж.Баянмөнхийг баривчлагдсан гэдэг нь үнэн эсхийг тодруулахаар түүний орлогч Отгонжаргалаас тодруулахад “Үнэн. Гэхдээ нарийн учир шалтгааныг нь бид нарт хэлдэггүй шүү дээ” гэлээ. Харин Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газрын дарга П.Төвсанаа “Би эмнэлэгт хэвтэж байна. Ийм мэдээлэл сонсоогүй” гэж байв. Ямартаа Ж.Баянмөнх даргыг АТГ-ынхан баривчилсан нь үнэн аж.
Б.Баяр