Их сургуулийн оюутнуудын хоёрдугаар улирлын хичээл маргаашнаас эхэлж
байна. Манай улсад үйл ажиллагаа явуулж байсан их, дээд сургуулийн тоо
өнөөдөр 95 болж 59-өөр цөөрөөд байгаа юм. Хамгийн сүүлд 14 сургуулийг
хаасан бөгөөд оюутнуудын хичээлийг завсардуулахгүйн тулд өөр сургуульд
шилжүүлэх ажил гарч ирсэн.

Их сургуулийн оюутнуудын хоёрдугаар улирлын хичээл маргаашнаас эхэлж байна. Манай улсад үйл ажиллагаа явуулж байсан их, дээд сургуулийн тоо өнөөдөр 95 болж 59-өөр цөөрөөд байгаа юм. Хамгийн сүүлд 14 сургуулийг хаасан бөгөөд оюутнуудын хичээлийг завсардуулахгүйн тулд өөр сургуульд шилжүүлэх ажил гарч ирсэн. Энэ ажлыг нэгдүгээр сарын 20-ны дотор дуусгана гэж БСШУЯ-ны мэргэжлийн боловсролын газрын мэргэжилтэн Х.Батсайхан хэлж байсан юм.
Монголд үйл ажиллагаа явуулж буй 95 сургуулиас 55-ыг нь аттестатчилалд хамруулсан байна. Оюутанд олгох 70 000 төгрөгийг аттестатчилсан сургуулийн оюутнуудад олгохоор хуулинд заасан байгаа тул энэ жил үлдсэн 40 сургуулийг аттестатчилах аж.