Шинэ оноо угтан аваад бид 31 дэх өдөртэйгөө золгож байна. Нэгэн дуунд гардагчлан нээрээ “Юу болоод өнгөрчихөв өө?” 24tsag.mn оны эхний сарын онцлох 10 үйл явдлыг товчлон тоймлов.
Сарын салалт: АН гэнэт Засгийн газраас гарч одов
АН-ын дарга Н.Алтанхуяг хамтарсан Засгийн газраас таван сайдаа аваад гарлаа. Ерөнхий сайд С.Батболдын “Шийдвэрээ эргэн хараач, битгий гараач” гэсэн гуйлт нэмэр болсонгүй. АН-ын ҮЗХ-ны хуралдаан 11-ний өдөр болж, Засгаас зургаан сайдаа татах шийдвэрийг батлав. Сонгууль болоход хагас жилийн өмнө болсон энэ үйл явдлын үр дүнг зургаан сарын дараа харах болно.
Сарын тохуурхал: Шатахуун 260 төгрөгөөр өсч, 30-аар буурлаа
Нэгдүгээр сарын 7-нд шатахууны жижиглэнгийн үнэ нэмэгдэв. Шатахуун борлуулагч компаниуд үгсэн хэлэлцээд үнээ нэмсэн тул 10-20 тэрбум төгрөгөөр торгуулах шийдвэр хүлээн авчээ. Хэдэн албан тушаалтан ажлаасаа чөлөөлөгдсөн ч үнэ хэвээр үлдэв.
Сарын шагнал: Депутатуудыг 70 саяар мялаана
Монгол улс шинэ үндсэн хуультай болсныхоо 20 жилийн ойг тэмдэглэв. Батлалцсан депутатуудад 70 сая төгрөгийн шагнал гардуулах болсон бөгөөд үүнийг орон сууц эсвэл орон сууцны хөнгөлөлт зэргээр авах боломжтой юм. Дэмий ч нэг дэптаат болоогүй байж.

Сарын шийдвэр: Happy birthday, Chinggis khan!
Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг албан ёсчлох зарлиг Ерөнхийлөгч гаргав. Олон ой давхцсан 2011 гээд байсан чинь 2012 нь бас дутахгүй жил бололтой.
Сарын томилолт: Хамтраагүй Засгийн газар
Сайн муу хэлэгдсээр Засгийн газрын шинэ сайд нар томилогдов. Хэрвээ албан ёсны тоонд итгэх юм бол тэд таван сарын хугацаанд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн үлдсэн 15 хувийн ажлыг хийж амжуулах ёстой.
Сарын гамшгийн цэг: Дарханд дайн болох шахав
Дарханы нэгэн байранд хий дэлбэрч, хоёр эмэгтэй түлэгдэн хүнд гэмтжээ. Дэлбэрэлт болсон байрны оршин суугчид орох оронгүй болов. Дархан Уул аймагт үүнээс дөрөв хоногийн дараа гурилын үйлдвэрийн барилга дэлбэрэв.
Сарын буян: Балбаас Дорнод руу
Балбын шоронд визийн зөрчлийн улмаас хоригдож, торгуулийн мөнгөгүй 3 сар болсон Б.Баяндэлгэрийг 24tsag.mn сайтынхан хөөцөлдсөнөөр гэрт нь авчрав. Дорнод аймгийн харьяат лам залууг гэрт нь авчрах зардлыг “Дорнод нутаг” клубын тэргүүн С.Отгонбаатар гаргажээ.
Сарын баатрууд: Хэн нь олимпод явах бол?
Казахстанд болсон “Мастерууд” жүдо бөхийн өндөр чансаатай бөхчүүдийн тэмцээний 66 кг-ийн жинд Монголын 2 тамирчин алт, мөнгөн медаль хүртэв. Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа хоёрын хэнийг Монгол улс Лондонгийн олимпод сойхоо шийдээгүй байна.
Сарын зөрчил: Х.Баттулга vs Ж.Оджаргал
Засгийн газраас гарах болсон шалтгаанаа бараг MCS группээс болсон мэтээр Х.Баттулга мэдэгдэв. “Энержи ресурс”
ХХК-ний Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл ширүүн шүүмжлэл дагуулсан ч Ц.Элбэгдоржийн Өмнөговьд ажилласан томилолтын үеэр учир нь олдож, эвэндээ оров.
Сарын олдвор: Бурхны шүд
Бурхан багшийн шүд Монголоос олдсоныг зарлав. Хэрвээ энэ нь албан ёсоор батлагдан, хүлээн зөвшөөрөгдөх юм бол энэ нь аялал жуулчлалын сонирхолтой бүтээгдэхүүн болно.