Хошууч генерал Валерий Шараговоор удирдуулсан Оросын Хуурай замын зэвсэгт хүчний жанжин штабын офицерууд Улаанбаатарт ажиллаж байна. Тэдний Монголд ажиллах томилолтын хугацаа 2 дугаар сарын 4-нийг хүртэл тав хоног.

Өнгөрсөн жил Таван толгой дахь сургалтын төвд энэ хамтарсан сургуулилт болж, хоёр талаас тус бүр 250 цэргийн албан хаагч оролцож байв. Энэ удаагийн хамтарсан хээрийн сургуулийг Оросын нутагт хийх төлөвлөгөөтэй байгаа юм.