
Интернэтийн хурд шалгагч программыг Харилцаа холбооны зохицуулах
хорооноос 2010 оны есдүгээр сараас эхлэн Ookla компанитай хамтран
нэвтрүүлсэн билээ. Нэвтрүүлсэн цагаас эхлэн интернэт хэрэглэгчдийн
байнгын хэрэглээ болж өсөн нэмэгдэж байгаа аж. Тухайлбал, 2011 онд нийт
хэрэглэгчид 186859 удаа хурдаа шалгажээ.

Интернэтийн хурд шалгагч программыг Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2010 оны есдүгээр сараас эхлэн Ookla компанитай хамтран нэвтрүүлсэн билээ. Нэвтрүүлсэн цагаас эхлэн интернэт хэрэглэгчдийн байнгын хэрэглээ болж өсөн нэмэгдэж байгаа аж. Тухайлбал, 2011 онд нийт хэрэглэгчид 186859 удаа хурдаа шалгажээ. Давхардаагүй тоогоор 102 708 хэрэглэгч интернэтийн хурдаа дээрх программаар шалгасан байгаа бол өдөрт дунджаар 285 хүн ордог гэсэн үг юм. Дээрх хэрэглэгчид нийтдээ 31 төрлийн интернэт компаний сүлжээ ашиглаж байсан бөгөөд тэдгээрийг тус бүрт нь татах, илгээх хурдыг нь харуулсан байна. Хурд шалгагч программыг цаашид хэмжилт, шалгалтын үр дүнг илүү нарийвчлалтай, боловсронгуй болгох үүднээс 2011 оны 11 сараас эхлэн хурд шалгах програмыг зөвхөн хурд шалгахаас гадна нэмэлтээр шугамын чанарыг шалгах тал дээр сайжруулжээ. Мөн нэмэлт өөрчлөлтийг (Packet loss, Port block, Jitter) хийж, тестийн сервэрийн байрлалыг АНУ-ын Лос Анжелес болгон өөрчлөн шинэчлэлийг хийсэн байна.
Сэтгэгдэл (2)