Өнөөдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
11:00 цагт: МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлөөс холбооны XXIV их хуралтай холбогдуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө.
11:30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол дархан 2025” үзэсгэлэн 2025 оны 7 дугаар сарын 3-10-ныг дуустал Чингис хаан үндэсний музейд болох талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл өгнө.
12:00 цагт: "Хунт нуур" балет УДБЭТ-ын тайзнаа тавигдсаны 50 жилийн ойд зориулсан хэвлэлийн хуралд болно.
19:00 цагт: "Камертон" хамтлаг 30 жилийн ойн тоглолтынхоо хэвлэлийн бага хурлыг өдөрлөг хэлбэрээр "Shangri-La centre" төвийн нэгдүгээр давхарт "Brussels Belgian beer cafe"-д хийнэ.