Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэллээ.
Тэрбээр "Бүтэц бүрэлдэхүүний цаана бодлого зангидагдаад, дараа нь хүнээ ярьдаг юм. Эсвэл зүгээр төсөв шилжүүлэх гээд байгаа юм уу. Бодлого гарч батлагдаж байж дараа нь сайдын тухай ярьдаг. Энүүгээрээ зүтгүүлнэ гэвэл хамаа алга зүтгүүлээд яв" гэв.