Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа үг хэллээ.
Тэрбээр " Хэлэлцэх үү, үгүй юу гэж санал хураахад гишүүдэд мэдээлэл нь ирээгүй. Орж ирж байгаа төсөлтэй танилцъя гэхэд танилцуулахгүй байсаар санал хураачихаж байна. Намын улстөрчийн шийдвэр түрүүлж яваад байна. Аль нэг газар шийдвэр түрүүлж гарчихаад байна гэдгийг илэрхийлж байгаа юм.
Хэдхэн жилийн өмнө 20 гаруй агентлагтай байсан. Гэтэл өнөөдөр 60 гаруй агентлагтай болсон" гэв.
Д.Батчулуун