
-Ц.Батдэлгэрийг хэзээ илрүүлэв?
-Өнгөрсөн онд 51 настай иргэн Т-д хутга тулган эд зүйлийг нь дээрэмдсэн хэрэг үйлдээд удаагүй байхад нь цагдаагийн ажилтнууд саатуулсан.
-Түүнд яллах дүгнэлт үйлдсэн гэсэн. Хэзээ шүүх вэ?
-Түүнд эрүүгийн хуулийн 126.2.3, 126.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.12, 91.2.15, 147.2-т зааснаар буруутгаж яллах дүгнэлт үйлдсэн байгаа. Одоогоор аймгийн урьдчилан хорих газарт хорьж байна. Энэ сарын сүүлээр шүүнэ. Ц.Батдэлгэр нь 2007, 2009 онуудад хулгайн хэргээр ял шийтгэл хүлээж байсан. Мөрдөн байцаалтын шатанд дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болохоо хүлээсэн.
-Сэтгэцийн өвчтэй юу?
-Үгүй эрүүл.
-Үйлдсэн хэргийнх нь талаар тодруулаач?
-2008 оны долдугаар сарын 16-нд Есөнбулаг суманд 17 настай Б-д хутга тулган, хүчирхийлсэн хэргээ мөрдөн байцаалтын явцад хүлээсэн. 2009 оны нэгдүгээр сард 17 настай М-ийг өглөө 07.30 цагийн орчим хутга тулган хүчирхийлж, улмаар хэргийн ул мөрөө баллахын тулд онц хэрцгий аргаар амь насыг бүрэлгэсэн хэргийг ч үйлдсэн хэрэгт сэжиглэгдсэн. Мөн 2011 оны хоёрдугаар сард Есөнбулаг суманд өглөөний 07.30 цагийн орчим 16 настай Л-д хутга тулган хүчирхийлсэн . Энэ үйлдлээ давтан 2011 оны арваннэгдүгээр сарын 265-ны 07.30 цагийн орчим 17 настай П-д хутга тулган хүчирхийлж, амь насанд нь халдахыг завдсан байгаа юм.
Б.Чимэг