Нутгийн баруун хагаст үүлшиж, баруун зүгийн нутгийн өмнөд, төв болон говийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул голын саваар 10-15 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 4-9 метр. 5-7 градус хүйтэн байна.
Малчид, ард иргэдийн анхааралд:
Ойрын хоногуудад нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг
анхааруулж байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секунд эд 5-10 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 36-41 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 14-19 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Халхголын сав нутгаар 23-28 градус, бусад нутгаар 19-24 градус, өдөртөө бүх нутгаар 4-9 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.
.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 11-16 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 4-9 метр. Шөнөдөө 20-22 градус, Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.