NBA-ын домогт багуудын нэг “Бостон Селтикс” баг өөрийн гол тоглогчдийн нэг Рэжон Рондог солилцоонд оруулахаар идэвхитэй ажиллаж эхэллээ. Ажиглагчдын мэдээлж буйгаар багийн менежер, удирдлагууд Рондог хэт өндөр шаардлага тавьдаг, мөн дасгалжуулагч Риверстэй санал зөрөлддөг гэж гэж үзэж байгаа бөгөөд асуудлаа шийдэхийн тулд түүнийг солилцоонд оруулах хэрэгтэй хэмээн үзжээ.

NBA-ын домогт багуудын нэг “Бостон Селтикс” баг өөрийн гол тоглогчдийн нэг Рэжон Рондог солилцоонд оруулахаар идэвхитэй ажиллаж эхэллээ. Ажиглагчдын мэдээлж буйгаар багийн менежер, удирдлагууд Рондог хэт өндөр шаардлага тавьдаг, мөн дасгалжуулагч Риверстэй санал зөрөлддөг гэж гэж үзэж байгаа бөгөөд асуудлаа шийдэхийн тулд түүнийг солилцоонд оруулах хэрэгтэй хэмээн үзжээ. Мөн “Бостон Селтикс” хуучин их гурвалаа явуулж шинэ залуу бүрэлдэхүүнийг бий болгохоор ажиллаж байгаа бөгөөд сагсан бөмөг сонирхогчдийн бодсон шиг Рондо дээр шинэ багаа бүрдүүлэх асуудал гарахгүй бололтой. Юутай ч Рэжон Рондог аль баг авах нь тун сонирхолтой.
Б.Ням