Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт хойд аавыгаа хөнөөсөн хэрэг гарчээ. Тус дүүргийн иргэн 49 настай Э-г зодуулж нас барсан байдалтай байхад нь цагдаагийн байгууллагын алба хаагчид олсон байна.

Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт хойд аавыгаа хөнөөсөн хэрэг гарчээ. Тус дүүргийн иргэн 49 настай Э-г зодуулж нас барсан байдалтай байхад нь цагдаагийн байгууллагын алба хаагчид олсон байна. Тиймээс шуурхай ажиллан хэрэгтнийг эрэн сурвалжилж, түүний өргөмөл хүү болох 22 настай М-ийг сэжигтнээр татан шалгаж эхэлжээ. Одоогоор түүнийг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж эхэлсэн байна.
Мөн Өвөрхангай аймгийн “Нарийн тээл” сумын нутаг дэвсгэрт 30 настай Б осгосон байдалтай, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг 30 настай Э согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ осгож нас барсан байжээ.
Б.Чимэг