“Бостон Селтикс” “Филадельфи 76” багтай хийсэн тоглолтын эхний хагаст ердөө 33 оноо аван 2007-2008 оны улиралд Бостонд их гурвал нэгдсэнээс хойш эхний хагасын хамгийн бага оноогоо “Филадельфи 76” багийн эсрэг авлаа.

Мөн тус тоглолтонд “Филадельфи 76” багийн довтлогч Evan Turner 26 оноо аван карьерийнхаа хамгийн өндөр үзүүлэлтийг үзүүлж баг нь талбай дээрээ Бостонг 103:71-р бут ниргэлээ.