
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр "Алдарт эхийн одонт ээжүүдийн
зургадугаар чуулган"-ыг зохион байгуулж байна. Төрийн ордонд болж буй
чуулганыг нээж Ц.Элбэгдорж үг хэлсэн бол дараа нь есөн хатан ээжийг
тодрууллаа. Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ "Монгол эмэгтэйчүүдийн дундаас
ерөнхийлөгч төрвөл би ихэд баярлана" хэмээн онцолж байсан юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр "Алдарт эхийн одонт ээжүүдийн зургадугаар чуулган"-ыг зохион байгуулж байна. Төрийн ордонд болж буй чуулганыг нээж Ц.Элбэгдорж үг хэлсэн бол дараа нь есөн хатан ээжийг тодрууллаа. Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ "Монгол эмэгтэйчүүдийн дундаас ерөнхийлөгч төрвөл би ихэд баярлана" хэмээн онцолж байсан юм. Чуулганыг зохион байгуулж байгаа Алдарт эхийн одонт ээжүүдийн холбооноос ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн төрсөн өдөрт зориулан баяр хүргэлээ. Өнөөдөр ерөнхийлөгчийн төрсөн өдөр тохиож, 49 нас хүрч байгаа гэнэ. Гэвч ерөнхийлөгчийн өөрийн албан ёсны вэб сайт
www.president.mn-д бичсэн намтарт гуравдугаар сарын 30-нд мэндэлсэн хэмээн бичжээ.