Өнөөдөр тохиож буй “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” ойр дотны хэн нэгэн эмэгтэй хүндээ ямар бэлэг бэлдсэн бэ? Бүсгүйчүүдэд барьдаг хамгийн нийтлэг бэлгийн санааг бид хүргэж байна. Тохиромжтой бэлэг юу байж болохыг та уншаад сонгох л үлдлээ.
1. Эмэгтэй хүнийг цэцэгтэй зүйрлэдэг учраас цэцгийн баглаа, ганц ширхэг улаан сарнай ч байсан эмэгтэй хүнийг догдлуулдаг. Бүсгүйчүүдийн 40 хувь нь цэцэг авахдаа дуртай бүр хүлээж байдаг гэж судлаачид тогтоожээ.
2. Бас нэгэн уламжлал болсон сонголт хэрнээ хуучирдаггүй бэлэг бол үнэртэй ус. Бүсгүй хүний сайхан үнэрийг цацруулах үнэртэй усыг энэ баярын өдөр авахын төлөө бүсгүйчүүдийн 30 хувь нь дэмждэг байна. Тэгэхээр бас ч муу бэлэг биш байгаа биз?
3. Бүсгүйчүүдэд зөвхөн энэ баяраар гэлтгүй нийтлэг бэлэглэж болох сонголт бол үнэт эдлэл. Бөгж, зүүлт, ээмэг нь бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнг улам тодотгодог тул эмэгтэйчүүд ч үүндээ үнэхээр "хайртай". Тэгэхээр хайрыг нь татахыг хүссэн эрчүүд энэ сонголтыг хийхэд гэмгүй. Сүй тавихад бөгж бэлэглэдэг нь зүгээр ч нэг хэрэг биш шүү.
4. Хөнгөн хэрнээ сэтгэгдэл үлдээх сонирхолтой бэлэг бол амттан, ялангуяа шоколад. Хайрын амттан гэгддэг шоколадыг дурлалт бүсгүйдээ бэлэглэвэл баярын өдрийг сайхан өнгөрөөх нэгэн үүд хаалга юм. Хайртай түүнтэйгээ амттан хувааж идээд сууна гээд төсөөлөөд үз дээ.
5. Дотны бүсгүйдээ зориулан сонгох өөр нэгэн бэлэг бол дотуур хувцас юм. Нандин, нууцлаг, хайрын харилцааг илүү ойртуулах бэлэг бол энэ мөн. Таны талаарх сэтгэгдлийг илүү гүнзгий болгох арга зам бол энэ төрлийн бэлэг. Гэхдээ түүнийхээ дуртай өнгө, загвар, хэмжээг мэдэж байж сонгохыг зөвлөе.
6. Аливаа бэлгийг зэндээ хэрэгтэй гэдэг утгаар сонгодог нь нийтлэг. Сүүлийн үед цахим ертөнц, ажил хэрэг амжуулахын тулд ухаалаг утас, I-Pad болон нөүтбүүкийг сонговол ажилтай явах үедээ таныг л дурсах болно шүү дээ.
7. Бэлгийн карт сүүлийн үед ихээхэн дэлгэрч байна. Хэн нэгэнд бэлэг сонготол үнэхээр хүсэлд нь нийцэж, таалагдахгүй байхыг үгүйсгэхгүй. Тиймээс өөрөө сонголтоо хийж, хамгийн тааламжтай байх боломжийг бүрдүүлэхэд бэлгийн карт оновчтой сонголт болдог.
8. Хоёулхнаа хийх аялал нь хамгийн романтик сэтгэгдэл төрүүлэх бэлэг юм. Аялалаа зөвхөн түүндээ бас өөртөө зориулвал та хоёрын харилцааг илүү дотно болгох хүчтэй. Аяллаа хамтдаа хөгжилтэй, сайхан өнгөрүүлээрэй.