“Оклахома Сити Тандер” 115:104 “Финикс Санс” багуудын тоглолтонд Уэстбрүүк 31 оноо, 10 оновчтой дамжуулалт, Дюрант 30 оноо, 6 самбараас бөмбөг авалт, Харден 30 оноо (карьерийн дээд амжилт) тус бүр авчээ. Мөн “Оклахома Сити Тандер”-ын Сөрж Ибака 20 самбараас бөмбөг (карьерийн дээд амжилт) авалт хийжээ.

Ингэснээр багийн 3 тоглогч 30 оноо, 4 дэхь тоглогч 20 самбараас бөмбөг авсан нь NBA-ийн түүхэн дэхь 2 дахь тохиолдол юм. Анхны тохиолдол нь 1969 оны 11-р сарын 18-нд “Балтимор Буллетс” багийн Майк Давис 40 оноо, Гус Жонсон 30 оноо, Өрл Монрое 30 оноо, Вэс Анселд 23 самбараас бөмбөг авалт хийж байжээ.