Монгол улсын ерөнхий сайд С.Батболд улсын сайн малчин эмэгтэйчүүдэд баярын өдрийг нь тохиолдуулан шагнал гардууллаа. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр ийм шагнал хүртэж ажил хөдөлмөрөө үнэлүүлэхдээ эмэгтэйчүүд баяртай байгаагаа хэлж байна. Харин ерөнхий
сайд өнөөдөр нийт малчдын 45 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. 1990 оноос өмнө төр, засгийн дээд шагналаар олон эмэгтэйчүүд шалгарч байсан түүхэн жишээ бий. Гэтэл өнөөдөр 50 гаруй улсын сайн малчин шалгаруулахад нэг л эмэгтэй авсан байдаг. Үүнээс жендер, тэгш байдал, шударга үнэлгээний асуудал ямар байгаа нь харагдаж байна. Миний бие Ерөнхий сайд, Монгол Ардын намын даргын хувьд эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг шударгаар үнэлэх ёстой гэж үздэг. Тиймээс ч “Монгол Улсын шилдэг малчин эмэгтэй”-чүүдийг шалгаруулах санаачилга гаргасан гэдгээ хэлж байлаа.
“Монгол Улсын шилдэг малчин эмэгтэй”-чүүдийг шалгаруулахдаа мал маллагааны арга туршлага, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, нутаг орныхондоо танигдаж хүндлэгдсэн байдал төдийгүй, үр хүүхэд, ач зээ нараа малч ухаанаар хүмүүжүүлж өсгөсөн цаглашгүй хөдөлмөр зүтгэлийг голлох шалгуур үзүүлэлт болгосон байна. Энд 29-75 насны 4-13 хүүхэд төрүүлж өсгөн, 3000 хүртэл мал маллаж, нутаг усандаа ажил, хөдөлмөр, үйлэнд урнаараа гайхагдсан бүсгүйчүүд багтжээ.
“Монгол Улсын шилдэг малчин эмэгтэй”-гээр:
1. Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн малчин С.Отгонбат
2. Баян-Өлгий аймгийн Алтай сумын 1 дүгээр багийн малчин Б.Ахбас. Баянхонгор аймгийн Галуут сумын Үнэгтийн багийн малчин Г.Бурмаа
3. Булган аймгийн Дашинчилэн сумын Лах багийн малчин Ч.Норсмаа
4. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын II багийн малчин Д.Буяндэлгэр
5. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын II багийн малчин Б.Дуламжав
6. Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн малчин С.Оюунцэцэг
7. Дорноговь аймгийн Сайхандулаан сумын I багийн малчин Б.Цэенхорол
8. Дорнод аймгийн Дашбалбар сумын Сэвсүүл Жараахай багийн малчин Д.Долгор
9. Дундговь аймгийн Адаацаг сумын IV багийн малчин Ц.Алтантүлхүүр
10. Завхан аймгийн Яруу сумын Хэц-Улаан багийн малчин А.Сэлэгмаа
11. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Малчин багийн малчин Я.Цэрмаа
12. Өмнөговь аймгийн Номгон сумын Богт багийн малчин Ж.Бархас
13. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын V багийн малчин Д.Өмдсүрэн
14. Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн малчин Х.Оюунбат
15. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Дөхөм багийн малчин Х.Сумъяа
16. Төв аймгийн Баян сумын II багийн малчин Г.Энхтайван
17. Увс аймгийн Хяргас сумын Хангай багийн малчин М.Жавзан
18. Ховд аймгийн Дарви сумын Булаг багийн малчин С.Нямжав
19. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Харгана багийн малчин Б.Наран-Эрдэнэ
20. Хэнтий аймгийн Баянмөнх сумын Дулаан багийн малчин Л. Дулам нарын 21 хүнийг “Монгол Улсын шилдэг малчин эмэгтэй”-гээр шалгаруулсан байна.