
Жүжигчин, дуучин гээд дэлхий дахины алдартай бүсгүйчүүд жирэмсэн байхдаа ямар харагдаж байсан бол? Тэднийг хэдэн хүүхдийн ээж болсон талаарх зарим баримтыг хүргэе.

1. Анжелина Жоли. 2006 оны тавдугаар сарын 26-нд Шило хэмээх охин төрүүлсэн. Тэрбээр нөхөр Брэд Питтийн хамт гурван хүүхэд өргөж авсан юм.

2. Жессика Симпсон. Дуучин, загвар зохион бүтээгч энэ бүсгүй Эрик Жонсонтой сүй тавиад, хүүхэдтэй болжээ.

3. Женнифер Лопез. 2008 оны хоёрдугаар сарын 22-нд дуучин бүсгүй Макс, Эмми хэмээх хоёр ихэр хүү, охинтой болжээ. Тэр үед нөхөр Марк Энтонитой хамт амьдарч байсан юм.

4. Бэйонси. Энэ сайхан бүсгүй оддын дундаас хамгийн нууцлаг жирэмсэн ээж. 2012 оны нэгдүгээр сарын 7-нд Блюү Айви Картер хэмээх өхөөрдөм охиныг Нью-Иорк хотод төрүүлжээ. Нөхөр Жэй-Зи, Айви хоёртойгоо сайхан амьдарч байна.

5. Жессика Альба. Жүжигчин, царайлаг бүсгүй одоо нөхөр Кэш Уоррен болон хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. 2008 оны долдугаар сарын 7-нд Мэри, 2011 оны наймдугаар сарын 12-нд Гарнерыг төрүүлжээ.

6. Кауртни Кардашиан. Ким Кардашианы дүү бүсгүй 2009 онд Дэш хэмээх хүү төрүүлжээ. Харин одоо охин төрүүлэх гэж байгаа аж. Найз залуу Скотт Дисиктэй амьдардаг.

7. Кэйт Хадсон. Жүжигчин бүсгүй анхны нөхөр Крис Робинсоны хүү Райдер Расселийг 2004 оны нэгдүгээр сарын 7-нд төрүүлж байсан. Харин өнгөрсөн оны долдугаар сарын 10-нд сүйт залуу Мэтт Белламийн хүү Бингхэм Хауныг төрүүлжээ.

8. Хэйди Клум. 2004 оны тавдугаар сарын 4-нд анхны охин Лениг төрүүлжээ. Тэрбээр 2004 онд Хенри, 2006 онд Иохан, 2009 онд Луиг хуучин нөхөртэйгөө хамт амьдарч байхдаа төрүүлжээ.

9. Женнифер Гарнер. Жүжигчин Бен Аффлекийн гэргий бүсгүй 2005 онд анхны охиноо төрүүлжээ. 2009 онд Серафина Элизабет охин, 2012 онд Самуэль гэдэг хүүтэй болжээ.

10. Жулиа Робертс. 2004 онд зураглаач нөхрийнхөө ихэр хүүхэд болох Хазель Патрика, Финь Уолтер хоёрыг төрүүлжээ. Дараа нь 2007 оны зургадугаар сарын 18-нд Хенри Даниель хүүг төрүүлсэн юм.

11. Бритни Спирс. Син Пристон хүүгээ 2005 онд, Жэйден Жэймс хүүгээ 2006 онд төрүүлсэн дуучин ээж.

12. Николь Кидман. Жүжигчин Том Круйзийн эхнэр байхдаа Изабелла Жэйн, Коннор Энтони хоёр хүүхэд төрүүлсэн. Хожим дуучин Кэйт Урбантай гэрлэж Сандэй Рөүз, Фэйт Маргарет гэх хоёр охинтой болжээ.

13. Гвин Стефани. 2006 онд Кингстон Жэймс, 2008 онд Зюма Неста Рокыг төрүүлсэн ээж.

14. Жизель Бандхен. Бразилын сүпермодель бүсгүй 2009 онд Бенжамин Рэйн хэмээх хүүг төрүүлжээ.

15. Хиллари Дафф. Одоогоор жирэмсэн байгаа тэрбээр нөхөр Майк Комрэйн хамт хүүхдээ хүлээж байна.

16. Риз Уитерспүүн. 2006 онд салсан нөхрийнхөө хоёр хүүхдийг төрүүлж байсан жүжигчин. 2003 онд Дэйкон Риз хэмээх хүүтэй болсон юм.

17. Кристина Агулера. Дуучин "Грэмми"-ийн шагналт бүсгүй Иордон Брэтмэний хүү Макс Лэйроныг 2008 онд төрүүлжээ.

18. Мариа Кери. 2011 оны дөрөвдүгээр сарын 30-нд Морокко Скотт, Монро хэмээх хоёр ихэр хүүхэдтэй болжээ.

19, Коуртни Кокс. Нөхөр Дэвид Аркуиттийн охин Коко Рилэйг төрүүлжээ. Түүний охиныг жүжигчин Женнифер Анистон загалмайлж байжээ.

20. Молли Симс. Кино найруулагч Скот Стюбберийн хүүхдийг төрүүлэх гэж байна. Дуучин, жүжигчин, үнэт эдлэлийн дизайнер бүсгүй.

21. Жада Пинкетт Смит. Жүжигчин Уилл Смитийн гэргий хоёр хүүхэд төрүүлсэн. Том хүү Жаден Смит 1998 онд төрсөн бол охин нь 2000 онд төржээ.

22. Пинк. Дуучин бүсгүй 2011 оны зургадугаар сарын 2-нд охин Уиллов Сэйжийг төрүүлжээ.

23. Денис Ричардс. Жүжигчин бүсгүй 2004 онд Сэм Жэй хүүгээ төрүүлсэн бол 2005 онд Лола Рөүз охинтой болжээ. 2011 онд Элойс Жониг төрүүлсэн байна.

24. Хелли Бэрри. Жүжигчин бүсгүй 2008 оны гуравдугаар сарын 16-нд найз залуу байсан Габриэль Ообритой амьдар байхдаа охинтой болжээ.