Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 9-11 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод үүлшинэ, цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 9-11 градус хүйтэн байна. Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газар, говийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 16-21 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-17 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор 0-5 градус дулаан, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.