Элсэлтийн ерөнхий шалгалтыг зургадугаар сарын 8-10-нд авна

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын их, дээд сургуульд элсэн орох элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 16-нд дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгаж, нэмэлт бүртгэл хийхгүй гэдгийг боловсролын үнэлгээний төвөөс анхааруулаад байгаа. Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас гаргасан судалгаагаар, 2011-2012 оны хичээлийн жилд 39184 хүүхэд дунд сургууль төгсөх статистик мэдээлэл байна. Үүн дээр өмнөх онд төгссөн 3000-5000 орчим сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөө мэдэгджээ. Үүнтэй холбоотойгоор элсэлтийн ерөнхий шалгалтын товыг БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр баталсан байна. Энэ талаар тус яамнаас тодруулахад, "Англи, орос хэл, химийн хичээлийн шалгалтыг ирэх зургадугаар сарын 8-нд, биологи, түүх, математикийн хичээлээр зургадугаар сарын 9-нд, газар зүй, физик, нийгмийн ухааны хичээлийн шалгалтыг зургадугаар сарын 10-нд авахаар болсон гэнэ.