Тошиба", "Хитачи" зэрэг корпорациуд
цөмийн цахилгаан станцын технологийн тал дээр хамтран ажиллахын тулд
нааштай шийдвэр гаргуулахаар бас бус хүмүүст нөлөөлж байгаа гэж бичсэн
байгаа ч энэ нь одоогоор хардлага төдий байна.

Ерөнхий сайд С.Батболд энэ ням гарагт буюу гуравдугаар сарын 11-нд Япон улсад айлчлахаар болсон. Энэ үеэр Монголд цөмийн цахилгаан станц барих тухай асуудал яригдах тул олон нийтийн анхаарлыг ихэд татаж байгаа юм. Ерөнхий сайдын Японд очих өдөр бол жилийн өмнө Японы олон мянган иргэн үерт амиа алдаж, Фүкүшима цөмийн цахилгаан станц дэлбэрсэн өдөр юм. “Монголд баялаг нь байна, Японд технологи нь байна” гэсэн ерөнхий сайдын үгийг монголчууд эсэргүүцэн жагсаал хийхээр бэлдэж байх зуур япончууд харин гараа үрчин тэсэн ядан хүлээж байгаа бололтой. Ялангуяа электрон бараа, технологийн тал дээр тэргүүлэгч гэгдэх корпорациуд ерөнхий сайдын айлчлалд тун ач холбогдол өгч байгаа гэж the-diplomat.com сайт бичжээ. Мэдээж япончууд үнэгүй станц барьж өгөхгүй. Урт болон богино хугацааны гэрээг аль болох өөрсөддөө ашигтайгаар хийхээр зэхэж байгаа гэж дээрх сайтад дурдсан байна. "Тошиба", "Хитачи" зэрэг корпорациуд цөмийн цахилгаан станцын технологийн тал дээр хамтран ажиллахын тулд нааштай шийдвэр гаргуулахаар бас бус хүмүүст нөлөөлж байгаа гэж бичсэн байгаа ч энэ нь одоогоор хардлага төдий байна.
Б.Баяр