Н.Жанцанноровын бүтээл дэлхийд бүртгэгдэв

Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноровын шилдэг бүтээлүүд багтсан "Бурхан Халдун Өршөөг" нэртэй цомог нь Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс анх удаа дэлхийн хөгжмийн зохиолчдын бүтээлийг хадгалах, хамгаалах, түгээх "Цахим" сүлжээ худалдаанд орсон гэнэ. Энэ нь манай улсын хувьд анхны тохиолдол бөгөөд хөгжмийн нэрт зохиолчийн бүтээл, туурвил дэлхийн сонорт хүрч чадсаныг дахин илтгэсэн хэрэг боллоо. Түүнийг бүтээж туурвиснаа дэлхийд үнэлүүлж чадсан Монголын сор болсон хөгжмийн зохиолч гэдгийг хэн хүнгүй мэднэ. Харин түүний бүтээлийг дэлхийн хэмжээнд баталгаажуулж авсанд тэрээр сэтгэл хангалуун байгаа гэнэ.