Домогт "Ану хатан” жүжгийг өнөөөдөр тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр 19.00 цагт “Домогт Ану хатан” жүжгийг тоглох гэж байна. Энэ түүхэн жүжгийг УГЗ Б.Баатар найруулжээ. Ану хатны дүрд СТА, жүжигчин Ц.Баясгалан, Галдан бошигтын дүрд Ц.Цэрэнболд, Данжилагийн дүрд жүжигчин Б.Эрдэнэбилэг, Очирт цэцний дүрд Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Юм-Агас хатанд МУГЖ, С.Сарантуяа, Галдмаа баатарт СТА, С.Болд-Эрдэнэ, Мандарваад СТА, Ж.Оюундарь, Балсанд СТА, Г.Эрхэмбаяр, Равдан зайсанд МУГЖ, С.Дамдин, Цэвээнравданд СТА, Г.Амгаланбаатар, Содномравданд Г.Алтаншагай, Маханд СТА, Д.Баттөмөр, Майяад М.Тогтохжаргал, Ахайд жүжигчин Д.Ганцэцэг нар тогложээ. Харин жүжгийн хөгжим, дууны аяыг СГЗ, Б.Бямбабаяр бичжээ.