Монголын хамгийн том нүүрсний орд Тавантолгой 2015 он гэхэд жилдээ 15 сая тонн нүүрс олборлодог болно гэсэн тооцоолол, төлөвлөгөө гаргажээ. Тэр үед хятадуудын хэрэглэдэг нүүрсний хэмжээ 3-4 тэрбум тонн хүрэх гэнэ. Тийм учраас
өмнөд хөрш нь манай нүүрсний экспортын байнгын, хамгийн ойрын худалдан авагч байх аж. Хятад улс 2010 онд гурван тэрбум тонн нүүрс хэрэглэсэн бөгөөд 2020 онд жилийн хэмжээ нь 4.5 тэрбум хүрч өснө гэх тооцоолол гарсан байна. Бодоод үзвэл хятадууд хоёр жилийн дотор нэг “Тавантолгой”-г хоосолж байгаа аж.
Тавантолгой ордоос олборлох хурд жилд таван сая тонн хүрээгүй байгаа учраас бид тэрбум тонноор нь хэрэглэдэг хятадуудын хажууд нүүрсний борлуулалтын уналтаас айлтгүй болж байна. Байнгын худалдан авагч хятадуудын ачаар улсын төсвийн гуравны нэгийг төвлөрүүлэх төлөвлөгөө гарчээ. Өнгөрсөн жил уул уурхайн салбарын орлого 873 тэрбум төгрөг хүрсэн бөгөөд хятадууд нийт 166.2 сая тонн нүүрс импортосноос нэг хувь хүрэхгүй хэсгийг нь Монголоос авсан. 2009 онд улсын төсөвт 60.5 тэрбум төгрөгийг алтнаас, 75.8 тэрбум төгрөгийг нүүрснээс, 237.2 тэрбум төгрөгийг зэсээс төвлөрүүлж байжээ.
Коксжих нүүрсний чанараараа дэлхийд Австрали, Канадын нүүрсээс ч илүүд тооцогддог Тавантолгойн ордыг монголчууд 100-гаас ч илүү жил ашиглах боломжтой гэсэн тооцоо бий.