
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 2013 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд
санаа зовж, зурхайчаар үзүүлсэн гэнэ. Тэгтэл түүний зурхайч нь гуравдахь
хүчнээс хүн гарч ирнэ гэж айлдсан аж. Түүний хэлж байгаа гуравдахь
хүчин гэдэг нь МАН, АН хоёроос бусад гэсэн утгыг тээж байгаа. Монголын
16 улс төрийн нам болон иргэний хөдөлгөөн, бие дааж нэр дэвшигчдээс л
дараагийн ерөнхийлөгч тодрох нь.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 2013 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд санаа зовж, зурхайчаар үзүүлсэн гэнэ. Тэгтэл түүний зурхайч нь гуравдахь хүчнээс хүн гарч ирнэ гэж айлдсан аж. Түүний хэлж байгаа гуравдахь хүчин гэдэг нь МАН, АН хоёроос бусад гэсэн утгыг тээж байгаа. Монголын 16 улс төрийн нам болон иргэний хөдөлгөөн, бие дааж нэр дэвшигчдээс л дараагийн ерөнхийлөгч тодрох нь. УИХ-ын сонгуульт хугацаа нь дуусаагүй, дараагийнх нь эхлээгүй байхад ерөнхийлөгчийн сонгуульд сэтгэл зовниж буйгаас үзвэл Ц.Даваасүрэн ерөнхийлөгчид нэр дэвшихээр зэхэж байгаа бололтой. Үнэхээр ч өнөөгийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголын бүх эмэгтэйчүүдийн дотроос улсаа аваад явах ерөнхийлөгч төрөх боломжтой, тэгвэл би ихэд баярлана” хэмээн хэлсэн. Энэ бүхний давхцлаас үзвэл дараагийн ерөнхийлөгч МАН, АН-ын нэр дэвшигч биш, эмэгтэй хүн байх нигуур ихтэй аж.