Энэ сарын эхээр Хилийн 0218 дугаар ангийн Хилийн боомтоор Берлин-Москва-Улаанбаатар, Улаанбаатар-Сөүл, Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцуудаар дотоодоос бусдын баримт бичиг ашиглан, улсын хил зөрчихийг завдсан үйлдэл гарчээ.

Энэ сарын эхээр Хилийн 0218 дугаар ангийн Хилийн боомтоор Берлин-Москва-Улаанбаатар, Улаанбаатар-Сөүл, Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцуудаар дотоодоос бусдын баримт бичиг ашиглан, улсын хил зөрчихийг завдсан үйлдэл гарчээ. Уг хэргийг ахлагч Э.Ялалт илрүүлжээ. Мөн гадаадаас бусдын баримт бичиг ашиглан улсын хил зөрчсөн үйлдлийг ахмад Х.Ундрах, Англи улсад оршин суух зөвшөөрлийг хуурамчаар үйлдэж улсын хил зөрчсөн үйлдлийг дэслэгч Д.Эрдэнэмөнх илрүүлэн Хилийн тагнуулын тасагт шилжүүлсэн байна.
Түүнчлэн бусдын нэрээр буцах үнэмлэх авч улсын хил зөрчсөн үйлдлийг дэслэгч Ж.Ариунсанаа илрүүлэн ЗХТХ-ийн дагуу 100.000 төгрөгөөр торгож, хуулийн дагуу шийдвэрлүүлжээ.
Б.Чимэг