Кенийн засгийн газар ажил хаясан 25 мянган сувилагчийг ажлаас нь халжээ. Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Алъфрэд Мутиа “Эрүүл мэндийн бүхий л мэргэжилтнүүд халагдсан эсвэл тэтгэвэртээ гарсан” гэж мэдэгдэлдээ хэлсэн байна.
Эрүүл мэндийн ажилчин, тур тусмаа сувилагчид ажиллах сайн нөхцөл, илүү цалин шаардаж дөрвөн өдрийн турш ажил хаясан юм. Эрүүл мэндийн ажилчдын сарын цалин 25000 кени шиллинг /ойролцоогоор 300 доллар/ байдаг аж.
Үйлдвэрчний эвлэлүүд гэрээ хэлэлцээ хийнэ хэмээн ажил хаялтыг түр зогсоосон аж.

Кенийн “Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэг”-ийн хэвлэлийн төлөөлөгч Алекс Орина “Муур хулганы тоглоом шиг л юм болж байна. Засгийн газар нар бүхэл бүтэн ажиллах хүчнийг халж чадахгүй. Энэ бол биднийг буцааж ажилд оруулах арга мэх юм. Бидний ажил хаялт шаардлага бүрийг биелүүлтэл үргэжлэх болно” гэв.
Гэвч засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Мутиа “Тэд үүрэгт ажлаа хийхгүй байгаа нь хамгийн ёс зүйгүй хэрэг юм” гэв.
Кенийн эмч, эм зүйч, шүдний эмч нарын холбооны тэргүүн Виктор Негани "Засгийн газар ийм шийдвэр гаргасан нь болчимгүй алхам боллоо. Олон жилийн дадлага туршлагатай, чадварлаг мэргэжилтнүүдийг орлох хүн олох нь маш хүнд ажил юм” гэж эрх баригчдыг буруушаав.

Д.Идэр